Энэ 7 гайхамшиг бүгд манай эрины өмнөх тоололд хамаарагдах бөгөөд бүгд дайн тулаан газар хөдлөл гэх мэт хүчин зүйлийн нөлөөллөөр устаж алга болсон ... одоо байгаа нь ганц Египтэд байдаг Хеопсын пирамид юм.
1-р гайхамшиг. Египтийн Пирамид. Энэ тухай хүмүүс их зүйл мэдэх байлгүй ... Манай эрины өмнөх 2560 оны орчимд баригдсан ... Илүү их юм бичээд яахав судалгаа шинжилгээ кино шийн дээр зөндөө л мэдээллүүд байдаг ...
2 дахь гайхамшиг Вавилоны дүүжин цэцэрлэг(hanging gardens of babylon)
Евфрат(River Euphrates) мөрний зүүн хэсэгт одоогийн Ирак улсын нийслэл Багдад хотоос50 км орчим зайтай байсан юм байна ... МЭӨ 600 оны үед баригдсан бөгөөд Византын соёл иргэншлийн агуу том байгууламж байжээ ... МЭӨ 1 -р зууны үед газар хөдлөлтийн уршгаар нурж сүйдсэн юм байна
3 дахь нь Эфес дэх Артемидын сүм (The Temple of Artemis at Ephesus)
МЭӨ 550 оны үед Грект баригдсан. Эртний Грекийн архитектор Чэрсифрон /Chersiphron/ гэгчийн уран бүтээл. 120 жилийн турш баригдсан энэ гоёмсог сүмийг МЭӨ 356 онд дайн тулааны үеээр нурааж шатааж сүйтгэсэн юм. 80х130 метр талбайтай бөгөөд 127 ширхэг 20 метр өндөр багануудтай, гоёмсог алтадсан бурхдын баримлуудаар чимэглэсэн үзэсгэлэнтэй сүм байжээ ...
Олимп дахь Зевсийн хөшөө (The Statue of Zeus at Olympia) Хөшөө ч гэхэд хаашаа юм тэхдээ энэ нь эртний грекийн Зевс бурхны гайхамшигтай уран баримал юм. МЭӨ 435 оны үед баригдсан 6 метр өргөн 1 метр өндөр суурин дээр 13 орчим метр өндөр Зевсын алтадсан суугаа баримал байсан юм байна. МЭ 5-6 -р зууны үед мөн л дайн самууны хөлд сүйдсэн бололтой ...
Галикарнасын бунхан (The Mausoleum at Halicarnassus) Турк улсын баруун урд хэсэгт орших Бодрум хэмээх хотод МЭӨ 351 онд баригдсан. Манай Эрины 1494 онд болсон газар хөдлөлтөөр нурж сүйдсэн бөгөөд зарим баримал зэрэг нь одоо Лондон хотын Британийн музейд хадгалагдаж байгаа ... барилгын суурь 40х30 метр, өндөр нь 45 метр бөгөөд 12 метр өндөр баганатай 7 метр өндөр пирамид орой дээр 6 метр өндөр баримлууд байдаг байжээ
Родос дахь гэрэлт цамхаг /хөшөө/ (The Colossus of Rhodes) Газар дундын тэнгисын Родос арал ба Грекийн хоорондох хоолой дээгүүр дамнуулан барьсан энэхүү аварга байгууламж нь МЭӨ 292 - 280 оны хооронд баригдсаж дуусчээ. Грекийн бурхан Хелиосийн /Helios/ хөшөө бөгөөд одоогийн Нью Иорк хотод байдаг Эрх чөлөөний хөшөөний өндрийн 3/4 хувь орчим өндөр байсан бололтой. МЭӨ 224 онд болсон газар хөдлөлтөөр нурж алга болжээ ...
Эцэст нь 7 дахь гайхамшиг нь: Александрын гэрэлт цамхаг. (Pharos of Alexandria) МЭӨ 3 -р зууны үед Эртний Египтын Фарос арал дээр баригдсан. Нийтдээ 117 метр өндөр буюу 40 орчим давхар барилга шиг өндөр байгууламж байжээ. Газар дундын тэнгис орчмын орнуудын
олон гэрэлт цамхгуудын үлгэр болсон бөгөөд түүний фаросын гэрэлт цамхаг гэдэг нэрнээс үүдэн гэрэлт цамхгуудыг фарос гэж нэрлэх болсон байна. Манай тооллын 1303 - 1480 оны хооронд газар хөдлөлт болон бусад нөлөөллийн улмаас устаж үгүй болсон
1 comment:
сонирхолтой л юм.за тэгээд уран бүтээл болоод цаашидын мэдээлэлд тань амжилт хүсье.
Post a Comment