Saturday, October 30, 2010

Дэйвид Фишэр гэгч Итали архитектор нэг ийм барилга төлөвлөөд Дубайд барьж эхлэж байгаа болтойм



нөхөр өөрөө энэ бол дэлхий анхын хөдлөдөг, эргэлддэг, хэлбэрээ өөрчилдөг барилга болох юм гэж ярьсан юм байх ... 420 метр өндөр 80 давхар орон сууцны энэ барилга нь давхар бүрийнхээ завсар 1, нийтдээ 79 аварга том салхин цахилгаан үүсгүүртэй ... Үүнийхээ тусламжтайгаар нэг давхар нь 90 минутанд 1 удаа 360 градус эргэх боломжтой болохым шиг байна ... Тэгээд цахилгааны асуудлаа тэр мундаг салхин цахилгаан үүсгүүрүүдээ ашиглаад өөрөө шийдчих учраас эрчим хүчний асуудалд санаа зоволтгүй гэнэ ээ ...Тэгээд нийтдээ 700 сая долларын өртгөөр 2010 онд барилгын ажил дуусахаар төлөвлөж байгаам байна ... Дашрамд хэлэхэд энэ Дэйвид Фишэр гэгч нөхөр урд өмнө нь ийм өндөр барилга /англиар скайскраппэр/ төлөвлөж байгаагүй нөхөр юм байшд ...





Хүмүүс зөндөө л сонсоо байлгүй дээ ... зүгээр л хэдэн зураг олсноо оруулчий






тэгээд энэ нэг анимэйшн байна үзээрэй тасарцан эд байна ...







Иймэрхүү 70 давхар барилга Москвад бас 2010 онд ашиглалтанд ормоор юм яригджийн ...


Тэгээд Бразилд нэг ийм эргэлддэг 11 давхар орон сууц баригдаад ашиглалтанд орчихсон байгаа л даа ... тэхдээ тэр нь хэлбэрээ өөрчилдөггүй /Тойрог байгуулалттайм чинь/ бас зургуудыг нь оруулчий ...









Хамгийн өндөр барилга ... мэдээж Арабын Эмиратад ...

За тэгээд зураг төслийг Woods Bagot  инжнаар нь WSP Cantor Seinuk гэнэ үү ...


1050 мето өндөр /1 км/ 228 давхар юм шиг байна ... нийт талбай нь 1,490,000 м² 2010 онд дуусах юм шиг байна ... амжих л юм байх даа ...



За энэ Бурж Дубай гэгддэг одоо баригдажугаа барилга нь Тайпэйгийн 101 давхраас өндөр Дэлхийн хамгийн өндөр барилга болох ёстой байсан байшин ...


Одоо нөгөөхийнх нь төслийн зургууд нь



... Дубай хот нэг иймэрхүү л болох нь дээ ... /харагдах байдал/



Шувууны нисэлтийн өндрөөс ... гарууд бол зүгээр л барилга барьж тогложийшд ...



Дэлхийн хамгийн өндөр 2 барилгын макэт нь ...


Тэгээд харьцуулахаар иймэрхүү харьцаатай байхым аа



Аль Бурж      Бурж Дубай  Тайпэйгийн         Эмпайр Стэйт    Эйффэлийн


                                           өндөр                билдинг            цамхаг


Эцэст нь ганц видеорхуу юм оруулчий ... СкэчАп гдг нь иймэрхүү хялбар 3 хэмжээст рэндэр анимэйшн энэ тэр хийчдэг программ ... Тэгээд илүү их юм мэдмээр бол Al Burj гээл Гүүглдчихгүй юу ... хар мянган юм гараад ирнэ ...








Thursday, October 14, 2010

Ротринг гэж ...




Оюутан цагийн хамгийн гоё хэрэглээ ...

Ротрингийн зургийн багажтай хүн нэлээд сүрхий хүн байдаг байж дээ ... Янз бүрийн ком хэрэгслүүд байдаг ... би бүр 3 билүү 4 -р курстээ л ийм юмтай болж байж билээ ...яг л энэ зурган дээрх шиг эд байсан сан ... Хайртай гэж жигтэйхэн ... угааж цэвэрлээд л хадгалдаг ... ажлаа хийх болохоороо тушь шахаж байгаад л зурж гардаг байж билээ ... даан ч диплом хийж байх үед манай ангийн хүүхдийн 4 настай ихрүүд тоглоод дууссан байж билээ ... одоо хэрэглэхгүй ч хамаагүй нэг ийм юмтай болохсон гэж боддын ...