Thursday, October 14, 2010

Ротринг гэж ...




Оюутан цагийн хамгийн гоё хэрэглээ ...

Ротрингийн зургийн багажтай хүн нэлээд сүрхий хүн байдаг байж дээ ... Янз бүрийн ком хэрэгслүүд байдаг ... би бүр 3 билүү 4 -р курстээ л ийм юмтай болж байж билээ ...яг л энэ зурган дээрх шиг эд байсан сан ... Хайртай гэж жигтэйхэн ... угааж цэвэрлээд л хадгалдаг ... ажлаа хийх болохоороо тушь шахаж байгаад л зурж гардаг байж билээ ... даан ч диплом хийж байх үед манай ангийн хүүхдийн 4 настай ихрүүд тоглоод дууссан байж билээ ... одоо хэрэглэхгүй ч хамаагүй нэг ийм юмтай болохсон гэж боддын ...

1 comment:

Battushig Enkhjargal said...

tiim shuu moroodliin bi rotingiin shugamnuudiin avahiig ih husdeg.
husej husej zorij baij uym avah ih goe shuu. hezeech martagddagui ih dursgaltai bdag.